Sunday, May 11, 2014

Инфляци

Инфляцийг хоёр талаас нь тодорхойлж болно.
1. Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт юм. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөр хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө үнэгүйдэж худалдан авах чадвараа алддаг.
2. Бүтээгдэхүүн. үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ. Үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголт нь олон нэр төрлийн бүтээгдэхүун, үйлчилгээний дундаж үнийн түвшинг илэрхийлдэг.
Харин бүтээгдэхүүн, үилчилгээний үнийн ерөнхий түвшин буурах буюу инфляцийн эсрэг үзэгдлийг дефляци гэж нэрлэдэг.
Үнийн ерөнхий түвшинг хэмжих нь:
Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшинг үнийн индекс гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Үнийн индексийн хоёр төрөл байх бөгөөд эдгээрийг Ласпейрс, Пааше гэдэг хоёр хүн тооцож, түүнээс хойш Ласпейрсын үнийн индекс, Паашийн үнийн индекс гэж нэрлэх болсон. Тухайн улсын үнийн ерөнхий түвшин буюу үнийн индексийг илэрхийлэх дараах хоёр үзүүлэлтийг авч үзье.
 Хэрэглээний үнийн индекс
 ДНБ-ний дефлятор
Хэрэглээнйи унийн индекс.
Хэрэглээний үнийн индекс(цаашид ХҮИ гэнэ) нь хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүн, үйпчилгээннй дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг. ХҮИ-ийг тооцохын тулд тухайн улсын хэрэглээний сагсыг байгуулах шаардлагатай болдог.
Хэрэглээний сагс гэдэг нь тухайн улсын дундаж амьдралын түвшинтэй өрхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийн багц юм.
Хэрэглээний үнийн индексийг Ласпейрсын үнийн индексийг тооцох зарчмын дагуу хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлант оны жигнэсэн дундаж үнийг суурь оны жигнэсэн дундаж үнэд харьцуулж тооцдог.

Инфляцийг хэмжих нь

Инфляцийн түвшинг үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн хувиар хэмждэг. Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшин нь өмнөх үетэй харыдуулахад үнийн ерөнхий түвшин хэдэн хувиар өссөн бэ? гэдгээр хэмжигдэнэ. Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх ХҮИ болон ДНБ-ий дефлятор тус бүрээр инфляцийн түвшинг дараах байдлаар тооцно.

Инфляцийн төрөл

Инфляцийг түвшнээс нь хамааруулан мөлхөө, цогио, хэт хурдан буюу гипер гэж ерөнхийд нь гурав ангилна. Инфляцийн түвшин буюу үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувь нэг оронтой тоонд багтаж байвал түүнийг мөлхөө инфляци гэж нэрлэдэг. Хэрэв инфляцийн түвшин 28, 35, 88 гэх мэт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал цогио инфляци гэнэ. Инфляцийн түвшин 3 ба түүнээс дээш оронтой тоогоор илэрхийлэгдэж байвап гипер инфляци гэж нэрлэдэг.

Инфляцийн шалтгаан

Инфляцийг үүссэн шалтгаанаас нь хамааруулан эрэлтийн ба зардлын инфляци гэсэн хоёр төрөлд хуваадаг.
Эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөөгүй тогтмол үед тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн эдийн засаг дахь нийт эрэлт нэмэгдэж өмнөх үнийн түвшинд уг бүтээгдэхүүн, үйлчилгээ тодорхой хэмжээгээр хомсдож, улмаар үнийн ерөнхий түвшин өсөх хандлагатай болдог. Үүнийг эрэлтээс үүдэлтэй инфляци гэнэ.
Тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь тогтмол үед түүний үйлдвэрлэлд шаардагдах хүчин зүйлсийн буюу орцуудын үнэ өсч үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахад хүргэдэг. Ингэж үйлдюрлэл буурснаар өмнөх эрэлтийг бүрэн хангаж чадахгүйд хүрч, энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдолыг үүсгэж улмаар эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшинг өсгөнө. Үүнийг зардлаас үүдэлтэй инфляци буюу нийлүүлэлтийн инфляци гэнэ.

Инфляцийн зардал

  • Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт
  • Гутлын ширний зардал
  • Цэсний зардал
1. Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт
Инфляцийн үед бүтээгдэхүүнүйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буюу худалдан авч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ буурч байдаг
2. Гутлын ширний зардалЭдийн засгийн харилцаанд оролцож буй субъектүүд инфляцийн үед бэлэн мөнгийг гар дээрээ байршуулах сонирхолгүй болж бусад хэлбэрээр хөрөнгөө байршуулдаг. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөтэй болох даруйдаа маш хурдан биет бүтээгдэхүүн худалдан авч хадгалах, эсвэл өөр ямар нэг хөрөнгөөр хадгалах бөгөөд буцаад бэлэн мөнгө шаардлагатай болсон үед түүнийг худапдаж мөнгөө гаргаж авдаг. Энэ үйлдлүүд нь инфляцитай үед ямар ч үр ашиггүй бөгөөд эцсийн дүнд гутлын элэгддэг гэж ргөлөөлүүлсэн байна.
3. Цэсний зардал
Инфляцийн үед эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өөрчлөгддөг. Ингэж үнэ өөрчлөгдөх бүрт пүүсүүд үнийн жагсаалт буюу цэсээ өөрчлөх наад захын шаардлагтай болдог. Үүнтэи холбоотойгоор пүүсээс гарч буй нэмэлт зардлыг цэсний зардал гэж төлөөлүүлэн нэрлэжээ. Гэхдээ энэ төрлийн зардлыг зөвхөн цэсийг өөрчлөх төдий байдлаар ойлгож болохгүй. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гарч буй цэсний өөрчлөлтийн зардлаас гадна маш олон төрлийн нэмэлт зардал гарч байдаг.
Инфляцийн эсрэг төрөөс баримтлах бодлого
Инфляцийн эсрэг бодлого нь инфляцийг хор нөлөөгүй түвшинд буюу хурдацыг нь нэг оронтой тоонд барихад чиглэгддэг. Зорилгодоо хүрэхийн тулд төрөөс мөнгө, зээлийн,төсөл, татварын, орлогын бодлогын хүрээн дэх арга хэрэгслүудээс гадна мөнгөний шинэчлэлийг багтаасан тогтворжуулалтын төрөл бүрийн хөтөлбөрүүдийг ашигладаг.
Өнөөгийн байдлаар ортодоксаль, гетеродоксаль гэсэн инфляцийн эсрэг бодлогын хоёр үндсэн хувилбар байна.

Ортодоксаль хувилбар нь зах зээлийн зохицуулалтыг аль болох дээд зэргээр ашиглахыг чухалчилдаг бөгөөд дараах арга хэмжээнүүдийг санал болгодог.
  • Дотоод болон гадаад зах зээл дээрх пүүсийн үйл ажиллагааг либеральчлах
  • Цалингийн өсөлтийг хязгаарлахдаа чөлөөт үнийг нэвтрүүлж, үндэсний валютын тогтвортой байдлыг хангах
  • Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, төсвийг тэнцвэртэй байлгах, мөнгөний нийлүүлэлтийг үйлдвэрлэлтэй уялдуулах
Гетеродоксаль нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэн дараах арга хэмжээг санал болгодог.
  • Үнэ болон цалингийн өсөлтийг тодорхой хугацаагаар зогсоох
  • Татварын дарамтыг бууруулах замаар хадгаламжийг урамшуулах
  • Дэд бүтцийг хөгжүүлэн зарим гол салбарыг төрөөс дэмжих
  • Гадаад худалдаа болон валютын харилцааг зохицуулах

No comments:

Post a Comment