Monday, February 17, 2014

Үндэсний тооцооны систем

Үндэсний тооцооны систем
Үндэсний тооцооны систем нь эдийн засаг макро түвшний үндсэн үзүүлэлтүүдийг тооцож эрдэмтэд, судлаачид, төсөл төлөвлөгөө болон бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдадшаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.
Тухайн улсын ҮНБ болон ДНБ-ийг тооцооход дараах ойлголтуудын ялгааг мэдэх шаардлагатай.
Ø  Эдийн засгийн нутаг дэвсгэр
Засаг захиргааны хувьд тухайн улсын шууд удирдлагад багтаж, тус улсын хүн ам чөлөөтэй зорчиж, мөнгөн хөрөнгөө чөлөөтэй байршуулж гүйлгээнд оруулж болох нутаг дэвсгэр юм.
Ø  Эдийн засгийн сонирхлын төв
Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт ямар нэгэн объект барьж байгуулан урт эсвэл тодорхой бус хугацаагаар мэдэгдэхүйц хэмжээний эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн нэгж юм.
Ø  Эдийн засгийн харьяат
Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэр дээр нэг жилээс дээш хугацаагаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй эдийн засгийн харилцааны субъектийг резидент гэж ойлгоно.
ДНБ гэдэг нь тухайн хугацаанд тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод гадаадуудын эдийн засгийн харьяатуудын шинээр бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрийг хэлдэг.
ҮНО гэдэг нь тухайн улсын эдийн засгийн харьяатуудын шинээр бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн өртгийн нийлбэрийг хэлдэг.
ДНБ болон ҮНО-ыг тооцоход баримтлах зарчим:
        Мөнгөөр хэмжих
        Давхардуулан тооцохгүй байх
§  Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг бүртгэх
§  Нэмүү өртгийг бүртгэх
        Үйлдвэрлэлийн бус арилжааг тооцохгүй байх
§  Цэвэр санхүүгийн арилжаа
§  Хадгалагдсан барааны борлуулалт
ДНБ болон ҮНО-г зардлын аргаар тооцох:
GDP=CG+IG+GG+NX
GDPCOST- Дотоодын нийт бүтээгдэхүүн
CG- Consumption gross буюу өрхүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад гаргасан нийт хувийн хэрэглээний зардал
IG- Investment Gross буюу пүүсүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад гаргасан нийт хөрөнгө оруулалтын зардал
GG- Government Gross  буюу засгийн газрын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад гаргасан нийт зардлын хэмжээ
NX- Net Export буюу цэвэр экспортын хэмжээ

ДНБ болон ҮНО-г орлогын аргаар тооцох:
GDPR=W+rR+CP+OR++D+Tin
GDPR-
ДНБ
W- Wage буюу цалин
rR- Rate revenue буюу хүүгийн орлого
CP-Corporate profit буюу Корпорацийн ашиг
OR- Ownership revenue буюу өмчийн орлого
D-Depreciation буюу элэгдлийн шимтгэл
Tin- Indirect tax evenue буюу шууд бус татвар
CP=CPT+D+CUP
CP-Corporate profit буюу Корпорацийн ашиг
CPT- Корпорацийн ашгийн татвар
D- Ноогдол ашиг
CUP- Корпорацийн хуваарилагдаагүй ашиг

ДНБ болон ҮНО-г үйлдвэрлэлийн аргаар тооцох:
ДНБ-ийг үйлдвэрийн аргаар тооцохдоо үйлдвэрийн газар тус бүрийн нийт үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмрийг хэмждэг. Өөрөөр хэлбэл: үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэлийн үе шат бүр дээр нэмэгдсэн өртгүүдийг нэмж ДНБ-ийг тооцно.
Үйлдвэрлэлийн арга гэдэг нь нийт үйлдвэрлэлийн өртгөөс завсрын хэрэглээг хасч нэмэгдэл өртгийг тодорхойлох арга юм.
Үндэсний тооцооны системийн бусад үзүүлэлт
Үндэсний цэвэр орлого: NNI=GNI-D
NNI –Net national income буюу ҮЦО
GNI- GRoss national income буюу ҮНО
D- Desreciation буюу элэгдэл
Үндэсний орлого:  NI=NNI-Tin
NI- National income буюу үндэсний орлого
NNI –Net national income буюу ҮЦО
Tin- Indirect tax evenue буюу шууд бус татвар
Хувийн орлого: PI=NI-SIP-CPT-CUP+Transfer
PI- Personal income буюу хувийн орлого
SIP- Social insurance premium буюу нийгмийн даатгалын шимтгэл
 Transfer- Улсын шилжүүлэг
Хувийн цэвэр орлого: DI=PI-IT-CT
DI- Disposible income буюу хувийн цэвэр орлого
IT- Income tax буюу орлогын албан татвар
CT- Capital tax буюу хөрөнгийн албан татвар

Нэрлэсэн ба бодит ДНБ
Зэрэгцүүлэх үнэ гэдэг нь бусад бүх онуудын өртгийг хэмжихийн тулд суурь болгон сонгож авсан тухайн нэг оны үнийг хэлдэг.
МУ-ын хувьд 1993, 1995, 2000, 2005 онуудыг суурь болгон сонгож ДНБ-ийг зэрэгцүүлэлт хийж, бодит ДНБ-г тооцсон байна.
Суурь он- Зэрэгцүүлэлт хийж буй он
Тайлант он- Судалгаа хийж буй тухайн жил

Нэрлэсэн ДНБ нь тухайн жилд тус улсын эдийнн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг тайлант оны үнээр илэрхийлснийг хэлнэ.
GDPtnominal=p1tq1t+ p2tq2t+…+ pntqnt
GDPtnominal- t-р жилийн нэрлэсэн ДНБ
Pit- t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ
qit - t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний тоо хэмжээ

Бодит ДНБ нь тухайн жилдтус улсын эдийнн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг суурь оны үнээр илэрхийлснийг хэлнэ.
GDPtreal=p10q1t+ p20q2t+…+ pn0qnt
GDPtreal- t-р жилийн бодит ДНБ
Pi0- Суурь оны үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний үнэ
qit - t-р жилд үйлдвэрлэсэн i-р бүтээгдэхүүний тоо хэмжээ

No comments:

Post a Comment